Монгол Улсын Хүүхэлдэйн Театр Соёлын яамны дэмжлэгтэйгээр Соёл Урлагийн Их Сургуулийн Театрын урлагийн сургуультай хамтран олон улсын стандартад нийцсэн сургалтыг 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн театрын уран бүтээлчдэд зориулан “Хүүхэлдэйн урлагийн конструктор, дизайн хөгжүүлэлт ба уран чадварын ахисан түвшний сургалт” сэдэвтэйгээр эхэллээ.
Сургалт зургадугаар сарын 09-23-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Архангай, Завхан аймгийн театруудад танхим болон цахимаар зохион байгуулагдах юм. Энэхүү сургалт нь театр, урлагийн уран бүтээлчдэд бакалавр, магистрын хичээлийн кредит олгож мэргэжил дээшлүүлэн мэргэшүүлэх зорилготой юм.