Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраар ахлуулсан баг Завхан аймагт ажиллаж байна. Тус багийнхан яамнаас хэрэгжүүлж буй хүүхэд, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажил, үйлчилгээний талаар хэрэгжүүлж буй бодлого, арга зүйг танилцуулж, сурталчилжээ. Мөн “Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхэд болон тэдний гэр бүлд үзүүлэх нийгмийн ажлын арга зүй” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Нэг цэгийн үйлчилгээний төв, сумдын Хамтарсан багийн нийгмийн ажилтнуудын дунд зохион байгуулав.
Улмаар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн төв, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий Нэг цэгийн үйлчилгээний төвийн ажилтнуудад тулгарч буй хүндрэл бэрхшээл, хүүхэд гэр бүлд үзүүлэх үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцсон байна.