Гашуунсухайтад ажилладаг нэг иргэнээс ДОХ/ХДХВ-ын халдвар илэрчээ. Тодруулбал, "Коронавируст халдварыг илрүүлэх, ДОХ/ХДХВ-ын халдварын шинжилгээг давхар авах зорилгоор ХӨСҮТ-өөс Гашуунсухайтад шинжилгээний баг ажиллаж байна. Энэ үеэр бэлгийн замаар халдварлах өвчнийг илрүүлэх түргэвчилсэн шинжилгээг хийхэд нэг хүнээс урьдчилсан байдлаар ДОХ/ХДХВ-ийн халдвар илэрсэн. Халдвар авсан иргэнийг ХӨСҮТ-рүү авч ирж, дахин шинжилгээ хийнэ. Одоогоор тандалт судалгааны ажил үргэлжилж байна.
Амны салстаас ДОХ/ХДХВ-ийн халдварыг илрүүлэх арга бий. Гэхдээ энэ аргыг нийтийн дунд хийдэг эрт илрүүлэг шинжилгээнд хэрэглэж эхлээгүй. Зөвхөн судалгааны зорилгоор хэрэглэдэг. Харин энэ удаад ковидийн шинжилгээ илрүүлэхдээ зэрэгцээд цусаар ДОХ/ХДХВ-ийн шинжилгээг ХӨСҮТ-ийн багийнхан Гашуунсухайтад хийж буй. Тэнд байгаа 3000 гаруй суурьшмал иргэнд дээрх хоёр шинжилгээг хийж байна" хэмээн эх сурвалж хэлэв.