Мексикт хохирогчдыг Facebook-ээр танилцаж дараа нь амийг нь хөнөөдөг байсан цуврал алуурчныг баривчилжээ. Энэ тухай Мексикийн Нийгмийн Аюулгүйн сайд Рикардо Мехиа өөрийн цахим хуудсаараа мэдээлжээ.
Сэжигтэн этгээд Facebook-ээр дамжуулан хүмүүст хуурамч ажлыдн байр санал болгож уулзаад дараа нь алдаг байсан байна.
Түүнийг доллоон залуу эмэгтэйн амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэж байгаа аж. Түүний хамгийн сүүлийн хохирогч нь өнгөрсөн тавдугаар сард амиа алдсан 31 настай Веракруз эмэгтэй байжээ. Хохирогчийн цогцсыг зөвхөн ДНХ-ийн тусламжтайгаар таньсан байна.
Хууль сахиулагчид сэжигтнийг хамт явсан хүнийх нь хамт лхагва гарагт баривчилжээ.