Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2022 оны тавдугаар сараас эрт илрүүлэг, үзлэг, оношилгооны ажил эхэлсэн. Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар нийт 144,997 хүн эрт илрүүлэгт хамрагджээ. Тодруулбал, Үзлэгт хамрагдсан иргэдийн 46.3 хувь нь эрэгтэйчүүд, 53.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Статистикийн үнэлгээнээс харахад эрэгтэйчүүдийн эрт илрүүлэгт хамрагдах байдал өнгөрсөн жилүүдийнхээс нэмэгдсэн. Насны бүлгээр 0-5 насны хүүхдүүд нийт илрүүлгийн 15.1 хувь, 6-17 насны хүүхдүүд 61.8 хувьтай хамрагдсан байна.