ЭМЯ-ны зөвлөх О.Батбаяр сармагчины цэцэг өвчний талаар тайлбар мэдээллийг өглөө. Тэрбээр, "Дэлхийн бүх тивийн 30 оронд халдварт сармагчны цэцэг өвчиний 550 орчим тохиолдол бүртгэгдсэн. Манай улсад халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл бий. Тийм учраас эрсдэлийн үнэлгээнд суурилж, төлөвлөгөө боловсруулж ажиллаж байна. Хил дээрх хяналтын байгууллагууд энэ чиглэлээр ажиллаж байна. Хамгийн гол нь энэ бүс нутаг руу буюу Африк, АНУ, Австрали, Канад, Их Британи, Норвеги улсаас зөөвөрлөгдөх магадлалтай.
Халдварын шархны цэврүүнд вирус байгаа учраас гар, бие нь хүрсэн хүмүүс өвчлөх эрсдэлтэй. Шинж тэмдгийн хувьд эхний 2-3 хоногт халуурч, дараагаар нь хүзүү, суганы булчирхай цочирч байгаа. Мөн хүний нүүр ам, гар хөл дээр цэврүүт тууралт гардаг. Бид ДЭМБ-тай өдөр тутам мэдээлэл солилцож, тус байгууллагаас гаргасан удирдамжийн дагуу дотоодын удирдамж гаргасан" гэх мэдээллийг өглөө.