Эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой тавдугаар сард иргэдээс ямар санал, хүсэлт ирсэн болон хэрхэн шийдвэрлэх талаар ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр мэдээллээ. Тэрбээр, "Өнгөрсөн сард эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай холбоотой иргэдээс 354 санал хүсэлт ирсэн. Шуурхай дуудлагын 1111 дугаарт хандсан 354 иргэний 60 хувь нь гомдол ирүүлсэн нь өмнөх сартай харьцуулахад өсөлттэй байна. Ирсэн гомдлыг хувилбал 55 эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой, 14.7 хувь нь цав авах, эмнэлгийн ажилтны харилцаа хандлага 8.8 хувь, шинжилгээ вакцинтай холбоотой 20.6 хувийг эзэлж байна. Өндөр настай иргэдийг оочер дараалалгүй үйлчлүүлэх, хавдартай иргэдийг орон нутагт нь химийн эмчилгээг хийж болох, хүүхдийн эрт илрүүлэг, цаг авах үйлчилгээг хялбар чирэгдэлгүй болгох зэрэг саналууд иржээ. СЭМҮТ-д стрессээс шалтгаалсан сэтгэцийн асуудлаар хандаж байгаа иргэд их байгаа ч энэ чиглэлийн эмч, мэргэжилтний тоо цөөн байна гэсэн саналын дагуу эмч нарын тоог нэмсэн" гэх мэдээллийг өглөө.