Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газраас Чойжин ламын музейд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “Музей ба хүүхдүүд” өдөрлөг зохион байгуулжээ. Зорилго нь түүх, соёлын өвийг таниулан сурталчлах, музейн урлагийн боловсролын ажлыг тэгш, хүртээмжтэй хүргэх, соёлын өвөө, хайрлан хамгаалах, бахархах сэтгэлгээг бий болгох аж. Өдөрлөгт 5-14 насны 150-иад хүүхэд асран хамгаалагчийн хамт хамрагдсан бөгөөд дохионы хэлээр музей үзэж, урлагийн тоглолт сонирхсон байна. Мөн “Чойжин лам”-ын “Цам”, “Авдартай музей”, “Аами, Таами хоёр” зэрэг “бичил ”музейгээр ч аялжээ.
Дуучин Б.Батцэнгэл (Qui¬za) “Сайн байна уу” дуугаа дуулж, Дауны холбооны элч “Wasabies” хамтлаг, “Монгол циркус энтертайнмент”-ийнхан уран бүтээлээ өргөв. Түүнчлэн хүүхдүүд Тусгай олимпын хорооны спортын мэргэжилтнүүдийн тусламж, зөвлөгөөгөөр музейн задгай талбайд хонхот хөл бөмбөг, заалны хоккей, бочи тоглож өдрийг зугаатай өнгөрүүлэв.
Р.ЖАРГАЛ