Улсын хэмжээнд тавдугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 147,702 тонн шатахууны нөөцтэй байна гэж УУХҮЯ-наас мэдээллээ.
Үүнээс А-80 автобензин 11,010 тонн, АИ-92 автобензин 51,399 тонн, АИ-95 автобензин 6,388 тонн, ДТ 75,341 тонн байна. Хоногийн хэрэглээгээр тооцвол АИ-92 автобензиний 39, АИ-95 автобензиний 48 хоногийн, А-80 автобензиний 66, ДТ-ний 28 хоногийн нөөц аж.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 76,144 тонн шатахууны үлдэгдэлтэй байна. Үүнээс А-80 автобензин 2,757 тонн, АИ-92 автобензин 31,448 тонн, АИ-95 автобензин 3,930 тонн, ДТ 34,631 тонн байгаа ба АИ-92 автобензиний 33, АИ-95 автобензиний 54, ДТ-ний 31 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.
Манай улс он гарсаар нийт 658.3 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнд А-80 автобензин 14.1 мянган тонн, АИ-92 автобензин 231.2 мянган тонн, АИ-95/98 автобензин 11.5 мянган тонн, ДТ 327.8 мянган тонн, онгоцны түлш 19.9 мянган тонн, бусад 73.7 мянган тонн байна