Олон улсад бүртгэгдсэн Сармагчны цэцэг өвчин өнөөдрийн байдлаар дэлхийн 15 улсад бүртгэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-наас тус өвчний шинж тэмдгийн талаар мэдээлэл хүргэлээ. Тодруулбал,
Сармагчны цэцэг өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
- Халуурах
- Толгой өвдөх
- Булчин өвдөх
- Тунгалгийн зангилаа томрох
- Арьсан дээр тууралт гарах
Тууралт нь ихэвчлэн халуурч эхэлснээс хойш 1-3 хоногийн дотор гарах бөгөөд шаргал шингэнээр дүүрсэн шархлаат тууралт байдаг. Тууралт нь нүүр, гарын алга, хөлийн ул, ам, бэлэг эрхтэн, нүд зэрэг биеийн аль ч хэсэгт гарч болно.
https://www.facebook.com/v10.0/plugins/like.php?action=like&app_id=298790745255431&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df11a748039dcb34%26domain%3Dmpress.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fmpress.mn%252Ff30739bd687d3f4%26relation%3Dparent.parent&container_width=858&href=https%3A%2F%2Fmpress.mn%2Fp%2F8598&layout=standard&locale=mn_MN&sdk=joey&share=true&size=large&width=