Чингис хааны морьт хөшөөт цогцолборт “Монгол адууны өв соёл”, “Монгол төрийн соёмбо” хосолмол музейг энэ сарын 21-нд нээх аж. Бага үдийн морин цагт эхлүүлэх нээлтийн арга хэмжээгээр хөөмий, морин хуур, уртын дуу, уран нугаралт, ятгын тоглолтоос бүрдэх ардын урлагийн концерт үзүүлж, АХА тэмцээн зохион байгуулах нь. Мөн “Монгол морь” сэдэвт хүүхдийн гар зургийн уралдаантай. Үүний зэрэгцээ цоо шинээр байгуулсан, 12 метр урт нуман дэлгэц бүхий “Монголын эзэнт гүрэн” музейг ч сонирхуулах ажээ.