"Хөдөө орон нутагт Ковид-19-ийн халдварын эсрэг эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх техникийн туслалцаа” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотод өчигдөр зохион байгууллаа. Уулзалтыг нээж АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Филлипин дэх оффисын Эрүүл мэндийн хэлтсийн захирал Мишель Ланг Алли үг хэллээ. Тэрбээр “АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас Монгол Улсад вакцинжуулалт, тоног төхөөрөмжийн болон эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр буцалтгүй тусламж үзүүлж, хамтран ажиллаж ирлээ. Өнөөдөр вирусийн тархалт буурч байна. Тиймээс цаашдаа ямар үйл ажиллагаа явуулах талаар ярилцахаар ирээд байна” хэмээн дурдлаа.
Эх сурвалж: ЭМЯ