Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 38 тохиолдол шинээр батлагджээ.Тодруулбал:
- 31 нь Улаанбаатар хотод
- 7 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 922,308 болжээ. Мөн хугацаанд уг өвчний улмаас нэг иргэн нас баржээ. Ингээд коронавирус халдварын улмаас нийтдээ 2,111 хүн эндсэн харамсалтай мэдээлэл байна.