Ажилгүй болон бага насны хүүхдээ харж буй бүсгүйчүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, өрхийн орлогоо өсгөх хүсэлтэй эмэгтэйчүүд, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын байгууллагынхан, ажил олгогчид, хүүхэд харах үйлчилгээ үзүүлэгч зэрэгт 10 хүртэлх сая төгрөгийн зээл олгохоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамруулан, төсөл шалгаруулж дээр дурдсан хувь хүн, байгууллагад гурван жилийн хугацаатай, эргэн төлөгдөх нөхцөлтэй дэмжлэг үзүүлэх аж. Иргэд зээлийн хүсэлт болон төслийн материалаа энэ сарын 17-ны дотор аймаг, дүүргийнхээ хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад хүргүүлэх хэрэгтэй гэнэ.