Тавдугаар сарын 1-нээс урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн ажил улс даяар эхэлсэн. Түүнээс хойш ХӨСҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих үзлэгийн төвөөр нийт 119 хүн үйлчлүүлжээ. Тодруулбал, Эрт илрүүлгээр залууст буюу 18-30 хүртэлх насныхны дунд зүрхний хэм алдагдал, бөөр, шээсний замын өвчин болоод цөсний чулуу, ходоодны шарх, ходоодны хавдрын урьтал үеүд оношлогдож байна. Мөн бамбайн зангилаанууд шинээр оношлогдож байна.
Өнөөдрийн байдлаар өдөрт 25-30 иргэн уг төвөөр үзлэг шинжилгээнд хамрагдаж байгаа бөгөөд 46-60 насныхан түлхүү хамрагдаж байгаа бол 18-30 насныхан эрт илрүүлэгт хамрагдах нь бага байна хэмээн ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр мэдээллээ.
Мөн нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 4-ны байдлаар урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгт нийт 10477 иргэн хамрагджээ. Насны ангилалаар нь авч үзвэл:
- 0-5 насны 3433
- 06-17 насны 2886
- 18-30насны 1607
- 31-45 насны 580
- 46-60 насны 496
- +61 насны 475 иргэн эрт илрүүлэгт хамрагдсан тоо мэдээлэл байна.