Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн албан хаагчид хөдөлмөр, халамжийн болон нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх явц дахь хүнд суртал, чирэгдэл, иргэдээс үйлчилгээ авахад учирч буй хүндрэл бэрхшээлийг судлан тогтоох, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй эрсдлийг тодорхойлно. Улмаар нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажиллаж байна.
Энэ хүрээнд 2022 оны тавдугаар сарын 03-ны өдөр нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн удирдах албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, тус салбарт ажиллах чиглэл, хийж гүйцэтгэж байгаа ажил, цаашид хийх ажлын талаар танилцуулсан аж.