Харшил гэдэг нь хүний биед тодорхой нэгэн хүчин зүйл нэвтрэхэд бие махбод байвал зохихоос хэт эмзэг, хүчтэй хариу үзүүлж, өөрөөр үйлчилж байгаа үйлдэл юм. Ялангуяа хаврын улиралд харшил их гарах тохиолдол их. Тэгвэл хэрхэн харшлаас урьдчилан сэргийлэх талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал, АУ-ны магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Ц.Уранчимэг мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Сүүлийн жилүүдэд харшилийн гаралтай арьсны өвчнүүд гарах болсон. Харшил үүсгэдэг гадаад, дотоод маш олон шалтгаан бий. Дотоод шалтгаанд удамшлын урьтал байдлыг авч үздэг. Учир нь эцэг, эх удамдаа харшлын ямар нэгэн өгүүлэмжтэй байвал тухай төрж байгаа хүүхэд харшилд өртөх эрсдэл өндөг байдаг. Өөрөөр хэлбэл, аав, ээж хоёр нь харшлын ямар нэгэн түүхтэй байвал хүүхдийн харшилд өртөмдахий байдал нь 70 хувь байна. Харин аав, ээж хоёрын хэн нэгэн нь харшилтай бол хүүхэд 50 хувь өртөх юм. Үүнээс гадна гадаад орчноос шалтгаалж харшилтай болдог. Тухайлбал, агаарын бохирдол, хуурайшилт, чийгшил, идэж байгаа ууж байгаа эм, хоол хүнс зэргээс хамаарч харшил хөдлөх тохиолдол элбэг. Эмнэлэгт ирж үйлчилгээ авч байгаа иргэдийн дунд чонон хөрвөс өвчин ихээхэн бүртгэгдэх болсон. Энэ нь бидний идэж ууж байгаа хоол хүнстэй шууд холбоотой. Мөн химийн бодисоос шалтгаалсан харшил гардаг болсон. Хүнсний аюулгүй байдалтай холбоотойгоор харшил үүсэж байна" гэлээ.
Мөн хэдэн сард ямар ургамлын гаралтай харшил гардаг талаар иргэд мэдлэг, мэдээлэлтэй болж, тухайн эрсдэлд хүчин зүйлсээс урьдчилж сэргийлж байх нь зүйтэй хэмээн эмч зөвлөв.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэх боломжтой.