Сэтгүүлч, уран бүтээлчдийн баг Казахстан улсыг зорилоо. Багийн бүрэлдэхүүнд АНУ дахь Монгол Тeлeвизийн eрөнхий продюсер Д.Анхбаяр, зураглаач Б.Баяржавхлан, орчуулагч Ж.Эсбол,эмч Э.Баянбат нарын уран бүтээлч орж байна. Тэд автомашинтай ОХУ-ын нутгаар дамжиж, Казакстаны Алма-Ата, Астана (Нур Султан) хүрэх бөгөөд тухайн улс орнуудын өнөөгийн байдал, иргэдийн аж амьдралыг гэрэл зургийн дуранд буулгаж, контент бэлтгэн уншигч, үзэгчдэд хүргэх зорилготой аж.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн улс орнууд хилээ бүрэн нээгээгүй, мөн Орос, Украины дайн бүрэн дуусаагүй байгаа амаргүй цаг үед тухайн улс орноос мэдээ мэдээлэл бэлтгэн хүргэх асуудал Монголын төдийгүй дэлхийн сэтгүүлч, уран бүтээлчдийн өмнө тулгамдсан асуудал болоод буй. Гэвч дээрх уран бүтээлчид өөрсдөө санхүүжилтээ босгож, саад бэрхшээлээс халгалгүй ийнхүү аян замд гарч байна. Уран бүтээлчиддээ алтан шар зам нь өлзийтэй байж, аян замын тэмдэглэл, контент дүүрэн ирэхийг хүсье.