Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” төслийн хүрээнд “UB CUP 2022” тэмцээнийг энэ сарын 8-нд зохион байгуулна. Уг тэмцээнийг анх удаа Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болж, өнөөдрөөс 90X45 харьцаатай хөл бөмбөгийн талбайг засаж эхэлжээ.
Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд нийслэл есөн дүүргийн шигшээ багууд оролцох юм. Одоогоор Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг бүртгүүлжээ.