Монголын оюутны спортын V наадмын чирлидингийн тэмцээн дөрөвдүгээр сарын 30 нд МУИС-ийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдаж шилдэг багууд шалгарлаа. Тэмцээний аварга багаар Д.Түмэнтөгс дасгалжуулагчтай, Т.Ануударь ахлагчтай МУИС, хоёрдугаар байрыг Э.Мөнх-Оргил дасгалжуулагчтай, Ж.Азжаргал ахлагчтай ҮБТДС, гуравдугаар байрыг Ц.Мөнх-эрдэнэ дасгалжуулагчтай, Г.Хулан ахлагчтай ХААИС-ийн баг тамирчид эзэлж наадмын алт, мөнгө, хүрэл медаль, тусгай шагнал, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа. Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, удирдах зөвлөлийн гишүүн, Аварга дээд сургуулийн багш Г.Ундрах, Монголын хөгжөөн дэмжигч тамирчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Одгэрэл нар оролцож тамирчдын дурсгалын зүйлийг гардуулан өглөө. Тэмцээнээс шалгарсан шилдэг тамирчид энэ оны 11 сард Грек улсад болох Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авч байна.