Сирийн Ерөнхийлөгч Башар Асад өнгөрсөн сарын 30-наас өмнө хүний аминд хүрээгүй террорист гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөх зарлиг гаргасан тухай SANA агентлаг мэдээлэв. Гэхдээ өршөөлд хамрагдсан хүмүүсийг шүүхэд өгөх эрхээ хохирогчид эдэлж болох аж. Эл зарлигийг үндэсний эвлэрлийн төлөөх чухал алхам гэж нэрлэж байна. Уг арга хэмжээ нь дүрвэгсдийг эх оронд нь буцаах үйл явцыг хөнгөвчлөх зорилготой гэнэ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд Башар Асад цэргийн албанаас зайлсхийсэн иргэдийг өршөөх зарлиг гаргажээ. Уг баримт бичиг нь оргон зайлсан хүмүүсийг эрүүгийн шийтгэлээс чөлөөлсөн байна.
З.Амгалан