Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 55 тохиолдол батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын
- 40 нь Улаанбаатар хотод,
- 15 орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 243 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 494 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Эмнэлэгт байгаа иргэдийн 13 нь нэн хүнд, 57 нь хүнд, 167 нь хүндэвтэр, зургаа нь хөнгөн оноштой байгаа юм. Мөн тэдний 25 нь хүүхэд байгаа юм.