Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн 17 төвийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.Энэ үеэр БНСУ-ын “BBB” компанийн удирдлагуудын хамт “Ковид-19” түргэвчилсэн чипт аппаратыг уулзалтад оролцсон өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт хүлээлгэн өглөө. Уг төхөөрөмж нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг арга хэмжээнд ихээхэн ач холбогдолтой юм. Тухайлбал, “Ковид-19”-ийн түргэвчилсэн шинжилгээ, PSA буюу түрүү булчирхайн хавдрын маркер, CEA буюу ходоод бүдүүн гэдэсний маркер, AFP буюу элэгний хавдрын маркер, CA125 буюу өндгөвчний хавдрын маркер зэрэг нийт найман төрлийн шинжилгээг хийх боломжтой аж.