2021 онд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 12465 тохиолдол бүртгэгдсэний 3617 нь буюу 29.0 хувь нь тэмбүү өвчний тохиолдол байна. Бэлгийн замаар дамжих халдвараас тэмбүү, гоноккокт халдвар, трихомониаз зэрэг өвчин зонхилон тохиолдож байна. Мөн 2021 оны байдлаар 100000 амьд төрөлтөд ногдох төрөлхийн тэмбүү өвчний тохиолдол 27 байгаа талаар ҮСХ-оос мэдээллээ.