Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хороо, Нарны хорооллын 13 дугаар байр 12 давхар барилгын дээвэр дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг албаныхан 19:18 цагт хүлээн авчээ. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн М /19 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тус байрны дээвэр дээр гарч амиа хорлох гэж байсныг ярилцлага хийж эсэн мэнд буулгаж, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.