ШӨХТГ-ын улсын байцаагчид нийслэлийн төвийн 6 дүүрэг, аймгуудын зах, хүнсний томоохон дэлгүүрүүдэд Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд судалгаа, хяналт шалгалт хийж байна. Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, махны холбоод, худалдаа, үйлчилгээ эрхлэгч томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй хийсэн уулзалтын үр дүнд гол нэрийн хүнс, барааны үнийг тогтвортой байлгах, цаашид нэмэгдүүлэхгүй байх талаар хамтарч ажиллаж байна.