Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 50 тохиолдол шинээр бүртгэгдэлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 35, орон нутагт 15 батлагдав. Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 209 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 426 хүн гэртээ тусгаарлагдалаа. Эмнэлэгт байгаа иргэдийн 20 нь нэн хүнд, 51 нь хүнд, 133 нь хүндэвтэр, тав нь хөнгөн оноштойгоор эмчлүүлж буй.