Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр өчигдөр шинжилгээ өгсөн иргэдээс 30 нь ковидын халдвараар өвчилсөн нь тогтоогдсон байна. Илэрсэн тохиолдлууд бүгд дотоодоосоо халдвар авсан, гаднын улс орноос зөөвөрдлөгдсөн халдвар илрээгүй аж. Өнөөдрийн байдлаар ковидын улмаас 203 хүн эмнэлэгт байгаагийн 9 нь хүүхэд, дөрөв нь жирэмсэн эмэгтэй гэнэ. Иргэдийн 12 нь нэн хүнд, 56 нь хүнд, 128 нь хүндэвтэр, долоо нь хөнгөн оноштойгоор эмчлүүлж буй. Эмнэлэгт хэвтсэн хүн өмнөх өдрөөс 14-өөр маш хүнд хүн 2-оор нэмэгджээ.