“Хоггүй Монгол” төрийн бус байгууллага, Чингэлтэй дүүргийн ЗДТГ, “Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлийн менежмент” төслийн баг энэ бямба гарагт Тусгаар тогтнолын талбайд дахивар авах явуулын станц ажиллуулж, “Эерэг давлагаа” өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөөд буй. Тэгвэл эл арга хэмжээнд үлгэрийн баатрууд зочилж, хүүхэд багачуудад хог ангилан ялгах соёлыг сурталчлан, экологийн боловсрол түгээх нь. Тодруулбал, “Бүтээлч Бамбүү” театрын уран бүтээлчид “Хогон мангас”, “Хуванцрын адал явдал” зэрэг жүжгүүдийг 12.00, 14.00 цагаас толилуулах гэнэ. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан гар зураг, гэрэл зураг, эсээ бичлэгийн уралдааны ялагчдыг энэ үеэр шалгаруулж, хог хаягдлыг бүтээлчээр ашиглах гар урлалын сургалт зохион байгуулахаар болжээ.