Монголын Оюутны спортын V наадмын ширээний теннисний тэмцээн 2022 оны дөрөвдүгээр сарын 14-15 нд Ширээний теннисний “Оч” төв клубт явагдаж 21 их, дээд сургуулийн оюутан тамирчид эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хосын төрлөөр өрсөлдөн шилдгүүдээ тодрууллаа.
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд ҮБТДС-ийн Б.Должинзуу 1-р байр, МУИС-ийн М.Ундрам 2-р байр, СЭЗИС-ийн Б.Болор-Эрдэнэ 3-р байр, эрэгтэй ганцаарчилсан төрлийн аваргаар ХУИС-ийн Г.Сэр-Од шалгарсан бол удаах байруудад ШУТИС-ийн М.Тэмүүлэн, ШУТИС-ийн Т.Өсөхбаяр нар шалгарлаа.
Тэмцээний холимог хосын төрлийн аваргаарҮБТДС-ийн хос Б.Должинзуу, Э.Бат-Эрдэнэ, МУИС-ийн хос Н.Цэрэндорж, М.Ундрам нар 2-р байр, ШУТИС-ийн хос М.Тэмүүлэн, Б.Дуламсүрэн нар 3-р байрт орлоо. Тэмцээнд нийт 21 их, дээд сургуулийн баг тамирчид оролцсоноос байгууллагын дүнгээр тэргүүн байрт М.Амаржаргал дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг, хоёрдугаар байрт Н.Батсайхан дасгалжуулагчтай ҮБТДС-ийн баг, гуравдугаар байрт Д.Түмэнтөгс дасгалжуулагчтай МУИС-ийн баг тамирчид шалгарч наадмын алт, мөнгө, хүрэл медаль, үнэ бүхий зүйлээр шагнагдсан.
Шилдэг тамирчдын шагналыг Монголын Оюутны Спортын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Аварга дээд сургуулийн багш Г.Ундрах, Монголын Ширээний теннисний холбооны Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Цэрэнтогтох, Монголын Ширээний теннисний холбооны шигшээ багийн дасгалжуулагч Кан нар гардуулан өглөө. Тэмцээний шигшээ тоглолтыг MNB спорт суваг Монгол орон даяар шууд дамжуулан хүргэлээ.