Өнөөдөр гадаа 6 хэмийн дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 110 дахь өдөр бөгөөд он дуусахад 255 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 6 хэмийн дулаан бол шөнөдөө 3 хэмийн хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 19, буд гараг. Эрхтэний тэнгэрт одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 53 минутад мандан, 19 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн нөхөртэй учирна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 3140.00, зарах нь 3155.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 35.20, зарах нь 36.00, юань авах нь 502.00, зарах нь 505.00, вон 2.60, зарах нь 2.65 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 9.30 цагт ШУА-ийн төв байранд "Эрчим хүчний эх үүсвэр-Альтернатив эрчим хүч" эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99717977
- 9.30 цагт “Blue Sky” зочид буудалд “Зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” хэлэлцүүлэг болно.
- 10.00 цагт АТГ-ын гадна иргэн н.Ган-Очир УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан эсэхийг шалгуулахаар АТГ-т нотлох баримт хүлээлгэн өгнө. Утас: 90080559
- 11.00 цагт МҮЭХ-нд үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас Төрийн үйлчилгээний 1-3 дугаар зэрэглэлийн цалинтай албан хаагчдын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох байр сууриа танилцуулна. Утас: 95115380
- 12.00 цагт Төрийн ордоны баруун хаалганы дэргэд иргэн Г.Хажидмаа “Цалинтай ээж” хөтөлбөр болон одонгийн мөнгийг нэмэх шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлнэ.
- 15.30 цагт Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Спорт цогцолборт нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн ХII удаагийн тэмцээний нээлт болно.
"Монгол ньюс" мэдээллийн төвд
- 11.00 цагт Монголын мэргэжлийн циркчдийн холбооноос “Монголын циркчдийн хоёрдугаар чуулга уулзалт”-ын талаар мэдээлнэ.
- 11.30 цагт Гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг, эдийн засагч Я.Батсуурь нар “Байрны үнэ, ипотекийн зээлийн хүүг зохиомлоор өсгөж байгаа МИК-иас татгалзъя” сэдвээр мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1303 - Ромын пап VIII Бонифачийн зарлигаар Сапиенза их сургуулийг байгуулжээ.
- 1534 - Францын нэрт аялагч Жак Картье анхны аялалаараа Канадын зүүн эрэгт хүрэв.
- 1653 - Их Британийн улстөрийн зүтгэлтэн Оливер Кромуэль тухайн үеийн парламентаа татан буулгажээ.
- 1657 - Тенериф орчимд болсон тулаанд Роберт Блейкын доор тулалдсан Английн усан цэрэг Испанийн усан цэргүүдийг бут ниргэв.Хойд Америкийн Нью Амстердам буюу одоогийн Нью-Йорк хот шашны эрх чөлөөг соёрхон баталжээ.
- 1689 - Суудлаасаа буусан Английн хаан II Жеймс Дерри хотод бүслүүлэв.
- 1770 - Гүрж, Оросын хамтарсан цэргийн хүч Оттоманы цэргийн хүчийг Аспиндзагийн тулаанд буулган авчээ.
- 1775 - Америкийн хувьсгал: Бостоны бүслэлт эхэлжээ.
- 1789 - АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Вашингтон Филаделфи хотын Грейс Ферри хотод тангараг өргөв.
- 1792 - Францы улс Унгар болон Бохемын хаант улсад дайн зарлав. Төд удалгүй Францын хувьсгалын дайн дэгдсэн билээ.
- 1800 - Йонын аралд орших орос болон осман үндэстнүүдтэй Септинсуларын бүгд найрамдах улс байгуулагдав.
- 1809 - Абенсбергийн тулаанд оролцсон Австрийн хоёр арми Францын армид ялагдав.
- 1810 - Каракасын амбан захирагч Испаниас тусгаар тогтнож байгаагаа зарлажээ.
- 1826 - Британийн аялагч хошууч Гордон Лейнг одоогийн Нигерийн нутагт нэвтэрсэн анхны европ хүн болжээ.
- 1836 - АНУ-ын конгресс Уисконсин мужийн нутаг дэвсгэрийг соёрхон батлав.
- 1861 - Америкийн иргэний дайн: Холбооны армийн командлагч Роберт И.Лий албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр татгалзжээ.
- 1876 - Болгар улсад "Дөрөвдүгээр сарын хувьсгал" дэгджээ.