Өнөөдөр АИ-95, дизель түлшний үнэ 200-250 төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал АИ-95 200 төгрөгөөр нэмэгдэж 3260 болсон бол дизель түлшний үнэ 250 төгрөгөөр нэмэгдэж 3380 болсон талаар УУХҮЯ-аас мэдээллээ.
Харин АИ-92 шатахууны үнэ нэмэгдээгүй бөгөөд одоогоор 2300 төгрөгөөр худалдаалж буй гэнэ.
Манай улсын зүгээс ОХУ-д өргөн хэрэглээний шатахууны үнийг барих хүсэлт гаргажээ. Энэ хүрээнд хоёр тал гэрээ хийж, зөвхөн АИ-92 шатахууны үнийг өсгөхгүй, барихаар тохирсон байна. Харин бусад шатахууны үнийн өсөлт дэлхийн зах зээлтэй шууд хамааралтай гэдгийг УУХҮЯ-аас мэдээллээ.