“Монголын оюутны спортын V наадмын шатрын төрлийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөв. Тус тэмцээнд 54 шилдэг шатарчин есөн өрөг тоглож, оюун ухаанаа сорьсноос эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд МУИС-ийн оюутан Ү.Агьбилэг, эмэгтэйчүүдээс тус сургуулийн Н.Наран-Эрдэнэ нар түрүүлж, аварга боллоо. Багийн дүнгээр МУИС-ийнхан тэргүүлж, “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургууль, ХААИС-ийн баг тамирчид удаалсан юм. Тус тэмцээний эрэгтэй, эмэгтэйчүүдийн ангилалд эхний гурван байрт шалгарсан нь оюутны ДАШТ, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.