Туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээний загварыг баталжээ.
Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран Европын холбооны дэмжлэгтэйгээр “Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх судалгааг түүвэр судалгааг 2020 онд хийсэн.
Судалгаа нь үндсэн болон туслах малчин хоорондын хөдөлмөрийн харилцаанд үүсэж буй тулгамдсан асуудал болох ажлын цаг, цалин хөлс, урамшууллын асуудал, болон туслах малчдын гэр бүлийн гишүүдийн нийгмийн хамгаалал хамгаалал, сурч боловсрох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх, үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх, хүчирхийллээс ангид байх эрх зэрэг иргэний болон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хэрэгжилтийг цогцоор авч үзсэнээр онцлог юм.
Энэхүү судалгаанд 6 аймгийн 18 сумын малчид, туслам малчин, орон нутгийн удирдлага, төрийн албан хаагч 1244 хүн хамрагдсан бөгөөд судалгааны үр дүнд тулгуурлан Комиссоос “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлд “Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт” бүлгийг боловсруулж Улсын Их Хурлаар шийдвэр гаргуулахаар таван саналыг хүргүүлсний нэг нь туслах малчинтай байгуулах хөдөлмөрийн гэрээний загварыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлах зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгах санал байсан юм.
Үүний дагуу ХНХ-ын сайд гуравдугаар сарын 29-нд А-55 тоот тушаал гаргаж, дээрх журмыг баталжээ.