Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулиудын төслийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт оны өмнө буюу 2021 оны аравдугаар сарын 15-нд өргөн барьсан. Харамсалтай нь, уг хуулийн төслөөс хоёрыг нь буцаан татсан байна. Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиа өнгөрсөн хоногт Засгийн газар буцаан татжээ.
Энэ нь Засгийн газарт хувийн хэвшилд ажилладаг иргэдийн НДШ-ийн 50 хувийг он дуустал буцаан олгох санал оруулсантай холбоотой аж. Засгийн газар нөгөөдөр буюу ирэх лхагва гарагт уг асуудлыг эцэслэн шийдэх юм байна.