Филиппинийг дайрсан, халуун орны “Меги” шуурганд 139 100 гаруй хүн өртсөнийг Эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгалийн гамшгийг арилгах үндэсний зөвлөлөөс нь мэдээллээ. Бикол, Баруун, Төв, Зүүн Висай, Хойд Минданао, Давао, Сеокксархен, Карага, Муслим Минданаогийн Бангсаморо өөртөө засах эрхтэй муж зэрэг есөн бүс нутгийн 38.3 мянга гаруй өрх болон 4500 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Гамшгийн улмаас зургаан хүн гэмтэж, 20 иргэн амиа алдаж, нэг оршин суугч сураггүй болсон байна. Үүний сацуу шуурганд 91 байшин сүйдэж, таван бүс нутагт 286 үер буусан байна. Хөдөө аж ахуйд 874 мянган песо (бараг 17 мянган ам.доллар)-гийн хохирол учирч, хоёр бүс нутгийн 251 га талбайн тариалан сүйджээ. Мөн шуурганы улмаас 37 зам, таван гүүр эвдэрч, 64 хотод цахилгаан тасарч, хоёрынх нь усан хангамж тасарсан гэнэ. Зургаан бүс нутгийн 109 сургууль, 72 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа түр зогсоосон аж. Тэрчлэн 39 боомтын ажлыг зогсоосон байна. Тус улсын Засгийн газраас 41.6 мянган ам.долларын тусламж үзүүлжээ.