Өнөөдөр гадаа 3 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Дөрөвдүгээр сарын 12-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 102 дахь өдөр бөгөөд он дуусахад 263 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 3 хэмийн дулаан бол шөнөдөө -6 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын давхарласан 12. Ангараг гараг. Их морь одтой хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 6 цаг 09 минутад мандан, 19 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич тахиа жилтнээ сөрөг нөлөөтэй. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 3150.00, зарах нь 3180.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 36.00, зарах нь 37.00, юанийн авах ханш 507.00, зарах нь 509.00, вонын авах нь 2.52, зарах нь 2.68 төгрөгтэй тэнцэж байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт Дотоодын цэргийн анги, байгууллагын түүхт 100 жилийн ойн хүрээнд "Соёлыг түгээе" нөлөөллийн аяны нээлт Дотоод хэргийн их сургуулийн "Соёлын төв"-д болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1979 онд "Алтан Бөмбөрцөг" наадмын гурван удаагийн шагналт "Бяцхан эмэгтэй", "Ромео, Жульетта хоёр", "Цаг хугацаа" киноны од жүжигчин Клейр Дейнс мэндэлжээ.
- 2017 онд Өмнөд Африкын сөрөг хүчний тэргүүн Жулиус Малемагийн зохион байгуулсан "Зума огцрох ёстой" эсэргүүцлийн жагсаал нийслэл хотод дэгдэв.
- 2009 онд Зимбабве улсын засгийн газар Зимбабвен долларыг гүйлгээнээс хасав.
- 1992 онд хүүхдийн паркын үйлчилгээ эрхэлдэг Динсейленд компани "Евро Диснейленд" компани байгуулж Францын Парис хотод соёл амралтын хүрээлэнг нээжээ.
- 1990 онд АНУ-ын уран барималч Жим Гери "20-р зууны үлэг гүрвэлүүд" үзэсгэлэнгээ АНУ-ын Смитсонианы байгалийн түүхийн музейд дэлгэн тавив. Ингэснээр тус улсын байгалийн түүхийн музейн түүхэнд нэг уран бүтээлч бие даасан үзэсгэлэнгээ гаргасан эхний бөгөөд эцсийн тохиолдол болсон юм.
- 1981 онд АНУ-ын Сансар судлалын Шаттл хөтөлбөрийн хүрээнд "STS-1" хөөрч, тус хөтөлбөр үйл ажиллагаандаа оров.
- 1980 онд Либери улсад төрийн эргэлт болж бослогыг удирдсан Самуэль Дү засгийн эрхэнд гарав. Ингэснээр 130 жилийн туршид Америкийн тоглоомын хүүхэлдэй байсан Либери улс өөрийн замаар замнахаар болжээ.