Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирус халдварын 86 тохиолдол шинээр батлагдлаа. Тодруулбал, Улаанбаатар хотод 44, орон нутагт 42 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд халдвараас шалтгаалсан эндэгдэл бүртгэгдээгүй. сайн мэдээтэй.
Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 167 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 676 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмчлүүлж буй иргэдийн 12 нь нэн хүнд, 39 нь хүнд, 105 нь хүндэвтэр, 11 нь хөнгөн оноштой байна.