Жил бүрийн 4-р сарын 7-ны өдрийг “ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР” болгон тэмдэглэдэг. 2020 оны байдлаар манай улсын эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 4575 байгууллагын 523 нь төрийн өмчийн, 4052 нь хувийн өмчийн байгууллага байна. Эрүүл мэндийн салбарт нийт 56.5 мянган хүн ажиллаж байгаагаас 17.9 хувь нь эрэгтэй, 82.1 хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн онд улсын нийт төсвийн 5.5 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулсан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.