"Ковид-19" цар тахлын халдвар авсаны улмаас эмнэлэгт хэвтэж буй 162 хүний 27 нь хөнгөн, 81 нь хүндэвтэр, 40 нь хүнд, 14 нь нэн хүнд оноштойгоор эмчлүүлж байна. Түүнчлэн улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 72 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсаныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Шинэ батлагдсан тохиолдлын 44 нь нийслэлд, 28 нь орон нутагт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 690 хүн гэрийн ажиглалтад байна.