Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 87 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Тодруулбал, 51 нь Улаанбаатар хотод, 36 нь орон нутагт илэрсэн байна. Мөн хугацаанд халдвараас шалтгаалсан эндэгдэл бүртгэгдээгүй. Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 181 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 691 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.