Өнөөдөр гадаа 13 хэм дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
- Өнөөдөр бол жилийн 95 дахь өдөр бөгөөд он дуусахад 270 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 13 хэмийн дулаан бол шөнөдөө 4 хэм хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 5, Чөлөөт эх одтой, шарагчин үхэр өдөр. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа зүйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 3030.00 , авах нь 3050.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 36.50, 37.30 төгрөг, юань авах нь 495.00, зарах нь 499.00, вон авах нь 2.63, зарах нь 2.71 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д
- 11:00 цагт Тагнуулын Ерөнхий газраас зэвсэгт этгээдүүдийг баривчилсан талаар мэдээлэл хийнэ.
- 11:30 цагаас Иргэдийн шударга шүүх ТББ-аас Шүүгч нарын хариуцлагын талаар мэдээлнэ.
- 12:00 цагаас Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбооноос Үнийн хөөрөгдөлтөөс хүүхдүүдээ аваръя сэдвээр мэдээлэл хийнэ.
3. 12:00 цагаас Морин хуурын чуулгын 30 жилийн ой тохиож байгаатай холбогдон Хэвлэлийн бага хурал хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Шотланд үндэсний хувцасны өдөр тохиож байна.
- Мөн Индонез улсад Загасчдын өдөр тохиож байгаа аж.
- 1956 оны энэ өдөр Английн улс төрч Ли Скотт мэндэлжээ.
- 1979 онд Непалд оюутнуудын томоохон жагсаал болж, 11 хүн нас барж, 164 хүн шархдаж байжээ.
- 1973 онд НАСА PIONEER 11 хэмээх сансрын хөлгөө сансарт хөөргөжээ.