Өнөөдөр буюу гуравдугаар сарын 26-нд Улаанбаатар хотод суурин 39 цэгт 39 багийн 156 эмч, ажилтан ажиллаж коронавирусийн эсрэг дархлаажуулалт хийнэ. Эдгээр цэг 10:00-15:00 цагт ажиллах бөгөөд иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Гуравдугаар сарын 27-ны Ням гарагт дархлаажуулалтын цэгүүд амарна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.4 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 3,039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,764 (77.4 хувь), 16-17 насны 27,089 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.