АНУ-ын Худалдааны яам Ерөнхийлөгч асан Дональд Трампын үед гаалийн татвар ногдуулсан, Хятадын бараа, бүтээгдэхүүний жагсаалтаас зарим нэр төрлийг хасжээ. Тус хоёр улсын худалдааны хэлэлцээнд оролцогч АНУ-ын төлөөлөгчийн газраас бичгээр гаргасан мэдэгдэлд дурдсанаар Хятадаас авдаг 352 нэр төрлийн барааг татварын жагсаалтаас энэ оныг дуустал хассан байна. 2018 оны зургадугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Хятадын зүгээс шударга бус худалдааны үйл ажиллагаа явуулж байна хэмээн 50 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнд нь 25 хувийн татвар ногдуулсан юм. Дээрх шийдвэрийг олон нийтийн санал, АНУ-ын бусад байгууллагатай зөвлөлдөн, гаргажээ. Д.Трампын үед татвар ногдуулсан, хугацааг сунгасан 549 нэр төрлийн барааг жагсаалтаас хасахтай холбогдуулан санал бодлоо илэрхийлэхийг олон нийтээс 2018 оны аравдугаар сард хүссэнээ худалдааны хэлэлцээнд оролцогч АНУ-ын төлөөлөгчийн газар мэдэгдэлдээ дурджээ