Онцгой байдлын байгууллагын эмч-сэтгэл зүйч, эмнэлгийн зааварлагч нарыг төгсөлтийн дараах үндсэн нарийн мэргэшил ( резидент), төрөлжсөн мэргэшил, сэтгэл судлалын чиглэлээр урт болон богино хугацааны сургалтад ажлын онцлог, хэрэгцээ, шаардлагад тохируулан тусгай хөтөлбөрөөр зохион байгуулахад хамтран ажиллана.
Ингэснээр эмч-сэтгэл зүйч, эмнэлгийн зааварлагч нарыг цалинтай, тухайн орон нутаг, ажлын байран дээрээ суралцах нөхцөл бүрэлдэх бөгөөд алба хаагчдын мэдлэг, ур чадвар дээшилж, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх бэлэн байдал хангагдах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.