Ачаа тээврийн саатлаас болж эм, эмнэлгийн хэрэгсэл дахин ховордох болжээ. ХӨСҮТ-д гэхэд цээжний хөндийн шингэн соруулах аппарат, дурангийн хагалгааны зарим хэрэгсэл дутагдалтай байгаа аж. Тарилгын 100, 250, 500 мл-ийн натри хлоридгүй болсон эрүүл мэндийн байгууллагын тоо одоогоор улсын хэмжээнд найм байна. Мөн хоёр мг/мл-ийн норэпинефрингүй болсон нь зургаа гээд тоочвол жагсаалт нэлээд урт болохоор байгаа юм. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ эм ханган нийлүүлэгчдээс тасалдах эрсдэлтэй болон тасалдсан эм, эмнэлгийн хэрэгслийг нөөцгүй болсон, 15, 30, 60 хоногийн нөөцтэй гэсэн ангиллаар бүртгэж авч буй аж. Эм ханган нийлүүлэх томоохон байгууллага “Монос”-оос энэ талаар тодруулахад “Цифазолин гэх мэтийн өргөн хэрэглээний антибиотик хангалттай. Харин зарим нэр, төрлийн эм, тариа 14 хоног тасалдахаар байна” гэлээ.
Бэлтгэсэн Р.Жаргал