Угсаатны хөгжмийн “Хөсөгтөн” хамтлаг Европын орнуудад аялан тоглохоор Франц улсад очоод буй юм. Зохион байгуулагч нь “Нүүдэлчин зам холбоо” байгууллага бөгөөд тоглолтын хөтөлбөрт уран бүтээлчдийн өнгөрсөн онд гаргасан “Жангар” цомгийн зохиолуудыг багтаажээ. Тэд энэ сарын 25-наас ирэх сарын 10 хүртэлх хугацаанд Франц, Швейцар, ХБНГУ, Люксембург, Бельги улсад концертын танхим, музей, театрт тоглохын зэрэгцээ олон улсын хөгжмийн наадамд дуулж, хөгжимдөнө. Ташрамд дурдахад, “Хөсөгтөн”-гийнхөн өнгөрсөн онд олон улсын “Songlines music awards 2021” шагнал хүртэж, Ази, Номхон далайн бүсийн шилдэг хамтлагаар шалгарсан юм.
Бэлтгэсэн Р.Оюунаа