3 дугаар сарын 23-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 82 дахь өдөр бөгөөд он дуусахад 283 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 3 хэмийн дулаан бол шөнөдөө 7 хэм хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 20, Онгоц одтой, хөхөгчин гахай өдөр. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх авах, үнэт эрдэний зүйл авах, хараал жатгыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2925.00, зарах нь 2930 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 29.50, зарах нь 31.00, юань авах нь 467.50, зарах 470.00 , вон авах 2.45, зарах нь 2.47 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 08.30 цагаас “Буянт - Ухаа” Олон улсын нисэх буудалд “Агаарын навигацийн бодлогын хэлэлцүүлэг” болно.
- 11:30 цагаас Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбооноос “Үнийн өсөлтийн хөөрөгдөл ба тусгаар тогтнол” мэдээлнэ.
- 18.00 цагаас "Мөнгөн мод" наадам болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1568 онд Францы улсын шашны хоёрдугаар дайн Лонжүмэгийн гэрээнд гарын үсэг зурснаар дуусчээ.
- 1775 онд Америкийн иргэний дайн: АНУ-ын Виржиниа мужийн Ричмонд хотын Гэгээн Жоны сүмд Патрик Хенри алдарт "Надад эрх чөлөө эсвэл үхэл өг" гэсэн үгээ хэлэв.
- 1801 онд Оросын хаан I Павелыг Гэгээн Павелийн ордонд унтаж байхад нь жадлан хөнөөжээ.
- 1857 онд АНУ-ын Нью-Йорк хотын Уоллстритийн санхүүгийн байранд Элиша Отисийн зохион бүтээсэн цахилгаан шатыг суурилуулжээ.
- 1888 онд Английн хөлбөмбөгийн лигийн анхны тоглолт зохион байгуулагдав. Тус тэмцээн нь дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд хамгийн удаан хугацааны турш зохион байгуулагдаж байгаа тэмцээн билээ.
- 1905 онд Грек улсад Крит арлыг нэгтгэх "Теризо"-гын хувьсгал эхлэв.
- 1909 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Теодор Рүүзвельт Нью-Йорк хотоос гарч Африк тивийг зорих аялалдаа гарав. Түүний аялалыг Үндэсний газар зүйн нийгэмлэг болон Смитсонианы хүрээлэн санхүүжүүлжээ.
- 1933 онд Германы Рейхстаг хууль баталж, Адольф Гитлерыг дарангуйлагч болгожээ.
- 1956 онд Пакистан улс Исламын бүгд найрамдах улсыг тунхаглаж, албан ёсоор тусгаар тогтнов.
- 1978 онд НҮБ Ливанд энхийг сахиулах ажиллагаа зохион байгуулахаар болж цэнхэр дуулгатнууд Бейрутэд иржээ.
- 1996 онд Тайван улсад ерөнхийлөгчийн анхдугаар ардчилсан сонгууль болж Лий Тенг-Хуй ерөнхийлөгч болжээ.