Боловсрол, шинжлэх ухааны яамнаас БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу КОЙКА-тай хамтран нийслэлийн ерөнхий боловсролын 10 сургуулийн гал тогоог иж бүрэн шинэчлэх төсөл хэрэгжүүлэх болжээ. Уг төслийг 2025 он хүртэл хэрэгжүүлнэ. Энэ хугацаанд ШУТИС-ийг түшиглэн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтны чадавхыг бэхжүүлэх төв байгуулахаар төлөвлөжээ. Мөн дүүрэг бүрээс нэг сургуулийг сонгон, стандартын шаардлагад нийцсэн, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчин нөхцөлийг хангасан жишиг гал тогоотой болгох аж. КОЙКА-гаас томилогдсон багийнхан өдгөө нийслэлийн сургуулиудад ажиллаж, суурь судалгаа хийж буй гэнэ
Бэлтгэсэн М.Оч