Өнөөдөр гадаа нэг хэмийн хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
3 дугаар сарын 21-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 80 дахь өдөр бөгөөд он дуусахад 285 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө нэг хэмийн хүйтэн бол шөнөдөө 20 хэм хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 18, Салхины эх одтой, харагчин тахиа өдөр. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэ сайн. Эл өдөр архи уух, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2920, зарах нь 2930 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 31.00, зарах нь 34.00, юань авах нь 463.00, зарах нь 465.00 , вон авах нь 2.43, зарах нь 2.45 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 9.00 цагт УБЦТС компанийн байранд “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ы “Эрчим хүчний сэргэлт" урьдчилсан хэлэлцүүлэг болно. Утас: 99127866
2. 9.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье!” зөвлөгөн болно. Утас: 99820808
3. 10.00 цагт Монголын Театрын музейн үзэсгэлэнгийн танхимд Хүүхэлдэйн театрын найруулагч, хүүхэлдэйн урлагийн магистр Б.Алтан-Очир Олон улсын хүүхэлдэйн театрын өдөрт зориулан хувийн цуглуулгаа танилцуулна.
4. 11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Зариг.мн сайтаас нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилго бүхий "Тавхан хором хүлээе" төсөл хэрэгжүүлэх талаар мэдээлнэ.
5. 13.00 цагт Үндэсний номын санд “Дэлхийн яруу найргийн өдөр”ийг тохиолдуулан УГЗ, доктор, профессор Л.Эрдэнэчимэг Зохиолч-Уншигчийн уулзалт зохион байгуулна.
Төрийн ордонд
УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.
6. 14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд “Монгол Улсад хөгжлийн шинэ загварыг бий болгох нь” хэлэлцүүлэг болно.
“Үндэсний мэдээллийн төв”-д
7. 10.30 цагт Монголын боксын холбооноос Улсын аварга шалгаруулах тэмцээн болон шинээр урьж буй зөвлөх дасгалжуулагчаа танилцуулна.
8. 11.00 цагт Төсвийн хөрөнгө оруулалтаар барилга барьж буй компаниуд үнийн өсөлтийг шийдвэрлэхгүй бол өлсгөлөн зарлах болсон талаар хэвлэлийн хурал хийнэ.
9. 11.30 цагт “Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо”-ноос “Үнийн өсөлтийн хөөрөгдөл ба тусгаар тогтнол” сэдвээр мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Олон улсын хүүхэлдэйн өдөр тохиож байна.
- Мөн Олон улсын дауны синдромын өдөр тохиож буй.
- 1991 оны энэ өдөр Францын алдарт хөлбөмбөгч Антуан Гризманн мэндэлжээ.
- 2006 онд нийгмийн сүлжээний алдарт Твиттер албан ёсоор байгуулагджээ.
- 2002 онд Ромын пап II Йон Павел Израйль улсад айлчиллаа. Энэ нь Ромын папын түүхэнд тус улсад айлчилсан анхны тохиолдол болсон юм.
- 1999 онд Бертран Пиккард болон Брайн Жонес нар дэлхийг агаарын бөмбөлөгтэй тойрсон анхны хүмүүс болов.
- 1994 онд НҮБ цаг уурын өөрчлөлттэй тэмцэх бодлогын баримт бичгийг боловсруулж эхэлжээ.
- 1990 онд Өмнөд Африкын захиргаанд 75 жил оршин тогтносон Намиби улс тусгаар тогтнов.